Засгийн газар ээлжит хуралдаанаа хийнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08:00 цагаас эхэлнэ. Тус хуралдаанаар Олон улсын эрүүгийн шүүхийн дархан эрх болон эрх ямбын тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын санаачлан боловсруулсан Хүний эрхийн хамгаалагчийн тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.
Мөн Монгол Улсын Их Хурлын 2016-2020 оны бүрэн эрхийн хугацаан дахь эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын тайлангийн тухай танилцуулга хийгдэх аж.
Хэлэлцэх асуудлын төлөвлөгөө
|
№ |
Хэлэлцэх асуудал |
Засгийн газрын гишүүн |
|
1 |
Тогтоолд өөрчлөлт оруулах тухай |
Л.Оюун-Эрдэнэ |
|
2 |
Олон улсын эрүүгийн шүүхийн дархан эрх болон эрх ямбын тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл |
Д.Цогтбаатар |
|
3 |
Хөрөнгө гаргах тухай |
Д.Цогтбаатар |
|
4 |
Хөрөнгө гаргах тухай |
Д.Цогтбаатар |
|
5 |
Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнийн санаачлан боловсруулсан Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлтийн тухай |
Ц.Нямдорж |
|
6 |
Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлтийн тухай |
Ц.Нямдорж |
|
7 |
Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатарын санаачлан боловсруулсан Хүний эрхийн хамгаалагчийн тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлтийн тухай |
Ц.Нямдорж |
|
8 |
Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатарын санаачлан боловсруулсан Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлтийн тухай |
Ц.Нямдорж |
|
9 |
Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах |
С.Чинзориг |
|
10 |
Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Х.Баделхан |
|
11 |
Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл |
Б.Энх-Амгалан |
|
12 |
Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг батлах эрх, олгох тухай |
Д.Сумъяабазар |
|
13 |
Жагсаалт батлах тухай |
Ч.Улаан |
|
14 |
Бусад асуудал* |
У.Хүрэлсүх |
Танилцуулах асуудлын төлөвлөгөө
|
15 |
Монгол Улсын Их Хурлын 2016-2020 оны бүрэн эрхийн хугацаан дахь эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын тайлангийн тухай танилцуулга |
Ч.Хүрэлбаатар |

