COVID-19-ийн үед эдийн засгийг сэргээх хоёр дахь шатны хөтөлбөрийг Сангийн сайд Засгийн газарт танилцуулжээ
2020 оны 4 сарын 27
Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралджээ.
Энэхүү хуралдааны үеэр Коронавируст халдвар/COVID-19/-ын цар тахлын тархалттай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийг сэргээх чиглэлээр авах арга хэмжээний хоёр дахь шатны хөтөлбөрийн төслийг боловсруулснаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан байна.
Өмнө нь Засгийн газар 7 заалт бүхий 5.1 их наяд төгрөгийн өртөгтэй багц арга хэмжээг хэрэгжүүлэхээр танилцуулсан. УИХ уг арга хэмжээтэй тогтоолыг баталж, хэрэгжиж эхлээд байгаа билээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
2
2
2
616558
7 эможи