“Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн НДШ-ийн хөнгөлөлтийг 420 мянган төгрөгөөр тооцож, 6 сараар хариуцна“

2020 оны 4 сарын 17

Arslan.mn

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар гаргасан шийдвэрийг ХНХ-ын сайд С.Чинзориг танилцуулж байна.

Тэрбээр, Нийгмийн даатгалын шимтгэлийг 4-р сарын 1-нээс 10 сарын нэгэн хүртэл чөлөөлөх, 4-р сарын 1-нээс 7-р сарын нэгэн хүртэл гурван сарын хугацаанд хувийн хэвшлийн ААН-үүдэд 200 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн.

Борлуулалтын орлого нь буурсан боловч ажлын байраа хадгалж үлдсэн ААН, байгууллагыг НДШ-ээс чөлөөлөх тухай хууль УИХ-аар батлагдсан. ТББ-ууд хөнгөлөлт чөлөөлөлтөд хамаарна.  Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн оролцоотой ААН-үүд хамаарахгүй. Хувиараа хөдөлмөр эрхлэгчид мөн НД-ын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдана.

Ажилтан болон ажил олгогчийн НДШ-ийг 6 сарын хугацаанд төлснөөр тооцож, бичилт хийнэ.

УОК, Аймаг, ниймлэлийн онцгой комиссын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогссон, орлого 50 хувиар буурсан ААН-ийн ажилтнуудад 200 мянган төгрөг 3 сарын хугацаанд олгоно.

Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн НДШ-ийн хөнгөлөлт чөлөөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөгөөр тооцож, 6 сараар хариуцан төлнө. Үүнээс дээш төлөх бол иргэн өөрөө хариуцаж, зөрүүг төлнө. Журам батлагдсан тул Татварын ерөнхий газрын мэдээлэлд үндэслэн хөнгөлөлт чөлөөлөлтийг хэрэгжүүлж эхэлнэ.

Нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй ААН, байгууллагыг хамруулах эсэх тухай заалт хуульд байхгүй. Харин торгууль, алданги тооцохгүй гэж орсон. Өртэй л гэдгээрээ тэмдэглэгдээд явна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
1
616182
8 эможи
keyboard_arrow_up