Баярлуулан гомдоодог ЗАСГИЙН ГАЗАР байж болохгүй

2020 оны 4 сарын 17

Arslan.mn

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед  Монгол Улсын Засгийн газар холбогдох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа.   Гэхдээ Засгийн газар, УОК, ЭМЯ, Сангийн яам гээд холбогдох байгууллагууд онцгой нөхцөлд “нэг цонх”-оор ажиллаж чадахгүй байна.  Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдэл хийдэг, түүний маргааш дахин нэг сайд нь гараад өөр зүйл ярьдаг.  Холбогдох газар хэлтэс дээр очихоор зарим асуудал бүүр юу ч биш болж байна.  Улс төрийн хэллэгээр бол Засгийн газрын поп мэдэгдлүүд хэтэрлээ. Үүнээс болж иргэд нийгмийн асуудлаа шийдэж чадахгүй, хүлээлт үүсгэж, асуултын тэмдэгтэйгээр, төрийн байгууллага, банкны хаалга татах болов.  Гэсэн ч тэндээс хүссэн хариултаа авч чадахгүй байна.  Хамгийн энгийн жишээ гэхэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх  өнгөрсөн гуравдугаар сарын 27-нд эдийн засгийн хүрээнд авах арга хэмжээнүүдээ зарлаж мэдэгдэл хийсэн.  НДШ-ийг чөлөөлөх, хувийн хэвшлийн ажилчдад сар бүр 200 мянган төгрөг олгох, ноолуурын үнийг 100 мянган төгрөгт барих гээд их л сүржин мэдэгдсэн.  Үүний дараа түүний хувь улстөрчийн рейтенг ч өссөн байх.  Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн чихэр шиг үгс хэрэгжихгүй байсаар хайлж дууслаа. Өнөөдөр дөрөвдүгээр сарын 17.

Ерөнхий  сайдын мэдэгдлээс хойш нэг сар орчмын хугацаа өнгөрөөд байна. Зүй нь бол аливаа улсын гүйцэтгэх засаглалын тэргүүн бүх зүйл тодорхой болсны дараа ард түмэндээ хандаж мэдэгдэл хийх ёстой. Гэтэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх тооцоо судалгаагүй,  хөрөнгийн эх үүсвэргүй, парламентаасаа ч зөвшөөрөл авалгүйгээр гэнэт нэг өдөр гарч ирээд л поп мэдэгдлээ хийчихсэн байдаг. 

Ерөнхий сайдын мэдэгдлийн араас парламент хуулиа баталж, төрийн байгууллагууд одоо дүрэм журам батлахаар ажиллаж байх жишээтэй.  Ийнхүү “Ковид-19” дэлхий нийтэд тархсан онцгой нөхцөл Монгол Улсын Засгийн газрын өнөөдөр, маргааш хэрхэн өрнөж байгааг “Timeline” булангаараа онцолж байна.

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10
616143
11 эможи

zochin
2020-04-20 09:50
Ard irgediin setgel zvigeer toglhoo boli erunhii saidaa neg bol dood alban tushaaltanguudad bin uu
Манайх
2020-04-20 03:20
Мангар МАН, Ард түмэнээр тоглосон шүү, одоо угаасаа сонгууль боллоо, унах нь тодорхой шүү, МАНгарууд гаргасан шийдвэртэй эзэн болж чадахгүй юундээ сүртэй сүржигнэвээ Хүрэлсүх пизда
Нараа
2020-04-17 21:04
Энэ хүнийг харвал бухын доод талыг харсан үнэн турж үхнэ гээч болно доо
Зочин
2020-04-17 16:22
Odoo biznesin zeel bolon busad zeeltei irgedig ene tsar tahlin ued ontsgoi shidver gargah ni zuitei bhaa huugi buuruulah arga hemjee avahgui um uu ard irged bid hongin hoolni mongoo kartnaasaa tsutguulaad baih uu bankuudaa arga hemjeegee avaach ee ard tumen zeelee tolj chadahgui hetsuu bna bankni oorchlolt ard tumend nen chuhal bugd zeeleer ondor huund amidarch bna
Ипотек тодорхой шийдээчээ.
2020-04-17 15:27
Ипотекийн бүх зээлдэгчийн зээлийн төлөлтийг 3- 6 сараар хойшлуулна гэсэн. Банк болохоор тодорхой шийд гааргүй гээд зээлээ нэхээд байх юм. Хурдан шийдээчээ.
Зочин
2020-04-17 11:43
tosvoos tsalinjdag hun chin ar gertei biz de ehner ni nohor ni ard ni orlogo ni buursan orh gert ni hundrel uchirsan tohioldol haa saigui bna sh de getel Sangiin said ni dur medeed l tovshiinhon hun bish shig medegdel hiigeed bna ene boloh uu bugd l hyamarch bna shuu dee
zochin
2020-04-17 11:43
tosvoos tsalinjdag hun chin ar gertei biz de ehner ni nohor ni ard ni orlogo ni buursan orh gert ni hundrel uchirsan tohioldol haa saigui bna sh de getel Sangiin said ni dur medeed l tovshiinhon hun bish shig medegdel hiigeed bna ene boloh uu bugd l hyamarch bna shuu dee
keyboard_arrow_up