“Сургууль, цэцэрлэгийн карантины асуудлыг УОК өнөөдөр ярилцаагүй“

2020 оны 4 сарын 09

Arslan.mn

Улсын Онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Батлан хамгаалахын сайд, УОК-ын дэд дарга Н.Энхболд " Өнөөдрийн хурлаар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох хугацааг сунгах эсэх асуудлыг яриагүй. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд тоо баримт, судалгаатай мэдээллийг танилцуулсан тохиолдолд энэ асуудлыг хэлэлцэнэ" гэв.

ЗГОНХХ-ийн дарга, УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг "Есдүгээр сарын 1-тэй холбоотойгоор олон асуулт ирж байгаа. Энэ бүх эрсдлийг тооцоолж, БСШУСЯ дээр судалгаа хийж байна.

Мөн энэ жилийн хичээлд хувийн сургууль, цэцэрлэгт төлсөн төлбөрийг ирэх хичээлийн жилд шилжүүлэх талаар ярилцаж байгаа. Гагцхүү маргаашийн УИХ-д өргөн мэдүүлсэн хуулиар батлагдана.

Хүүхдүүд улирахгүй гэдгийг хэлье. Цэцэрлэг, сургууль болон бүх шатны сургуулиудын үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл зогсоосонтой холбоотойгоор суралцагчид улиран суралцах асуудал гарахгүй. Хоцрогдол гаргахгүй байх тал дээр салбарынхан ажиллаж байна. Элсэлтийн ерөнхий шалгалт 7 сарын 2-ноос эхэлнэ." гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615869
0 эможи
keyboard_arrow_up