Ц.Ганзориг: Сурагчид улирахгүй. Хувийн цэцэрлэг, сургуулийн төлбөрийг дараа жилд шилжүүлэх зохицуулалтыг хийж байна
Улсын Онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
ЗГОНХХ-ийн дарга, УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг "Есдүгээр сарын 1-тэй холбоотойгоор олон асуулт ирж байгаа. Энэ бүх эрсдлийг тооцоолж, БСШУСЯ дээр судалгаа хийж байна.
Мөн энэ жилийн хичээлд хувийн сургууль, цэцэрлэгт төлсөн төлбөрийг ирэх хичээлийн жилд шилжүүлэх талаар ярилцаж байгаа. Гагцхүү маргаашийн УИХ-д өргөн мэдүүлсэн хуулиар батлагдана.
Шийдэх, тооцоолох олон асуудал байгаа. Тэднийг судлах, бэлтгэл ажлыг хангаж байна.
Хүүхдүүд улирахгүй гэдгийг хэлье. Цэцэрлэг, сургууль болон бүх шатны сургуулиудын үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл зогсоосонтой холбоотойгоор суралцагчид улиран суралцах асуудал гарахгүй. Хоцрогдол гаргахгүй байх тал дээр салбарынхан ажиллаж байна. Элсэлтийн ерөнхий шалгалт 7 сарын 2-ноос эхэлнэ.
"0-12 насны хүүхэдтэй ээжүүд гэрээсээ ажиллах шийдвэрийг сунгалаа"
0-12 насны хүүхдүүдтэй болон жирэмсэн эмэгтэйчүүд гэрээсээ цалингаа аваад ажлаа хийх тогтоолыг 4 сарын 30-н хүртэл сунгасан гэдгийг албан ёсоор хэлж байна." гэв.
ШУУД ҮЗЭХ: