Ё.Баатарбилэг: Есдүгээр сарын 1-нээс сургууль, цэцэрлэгийг хичээллүүлэх САНАЛ оруулна
УИХ-ын нэгдсэн чуулганаар хуралдаж байна.
Ерөнхий сайд бүх шатны боловсролын байгууллагын есдүгээр сарын 1 хүртэл хичээллүүлэхгүй байх чиглэл өгсөн билээ. Тэгвэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас мөн ийм санал гаргасан байна.
Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг чуулганы хуралдааны үеэр хэлэв. Тэрээр “ Цар тахлын хүрээ эрчимтэй нэмэгдэж улс орнууд боловсролын салбарт хөл хорио тогтоосон байна. 1.7 тэрбум хүүхэд, залуус хөл хорионд ороод байна. Манай улс боловсролын салбартаа хөл хорио тогтоогоод цахим хичээлийг зохион байгуулсан. Ямар ч байсан хүүхэд, залуусынхаа сургалтын асуудлыг орхигдуулахгүй, тасалдахгүй байх арга хэмжээ авч байна. Энэ хичээлийн жил тавдугаар сарын 30-наас дуусгавар болж байгаа. Харин нөхцөл байдалтай холбогдуулан тавдугаар сарын 30 хүртэл хөл хориог сунгах санал гаргасан. Ингэснээр есдүгээр сарын 1 хүртэл сургууль, цэцэрлэгийг хичээллүүлэхгүй байх саналтай байгаа. Эрүүл мэндийн яамнаас санал авах гээд хүргүүлсэн.
12-р ангийн хүүхдүүдэд ямар байдлаар давтлага өгч болох вэ гэдгийг судалж байна. Одоогоор улсын хэмжээд 28 мянган хүүхдэд CD, DVD олгоод байна. ” гэсэн юм.