Хүүхэд хамгааллын чиглэлээр хамтран ажиллах ИЖ БҮРЭН ГЭРЭЭНД талууд гарын үсэг зурлаа

2020 оны 4 сарын 02

Arslan.mn

АНУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Майкл Клечески болон ХЗДХ-ийн  сайд Ц. Нямдорж, ХНХ-ын сайд С. Чинзориг, Монгол улсын Ерөнхий прокурор Б. Жаргалсайхан нар Монгол улсад хүүхдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор худалдаалах, хүүхдийг албадан хөдөлмөр эрхлүүлэхтэй тэмцэхэд чиглэсэн "Хүүхэд хамгааллын иж бүрэн түншлэл байгуулах" түүхэн гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.

Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих энэхүү түншлэл нь Монгол улсад хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэргийн бүх хэлбэртэй  тэмцэхэд Монгол улсын Засгийн газар, холбогдох яамд, Прокурорын байгууллага төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагуудын хүчин чармайлтыг нэмэгдүүлэх юм.

Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж "Бид хүүхэд хамгааллын асуудлаар хамтран ажиллах компакт гэрээний төсөлд гарын үсэг зурлаа. Хүүхдийг албан хөдөлмөр эрхлүүлэхээс хамгаалах, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтарч ажиллана. Энэ төсөлд НХХЯ-тай хамтарч идэвхтэй ажиллана гэдэгт итгэл төгс байна. " гэв.

АНУ-н Элчин сайд Клечески “Миний хувьд АНУ-г төлөөлж энэхүү түүхэн Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээнд гарын үсэг зурах нь нэр төрийн хэрэг юм. Үүгээр дамжуулан манай хоёр улсын  хүүхэд худалдаалахтай тэмцэх хамтын ажиллагааг байнгын болгосноор Монгол хүүхдүүдийн амьдралд бодит өөрчлөлтийг авчрах боломжтой болж байна” гэж хэлжээ.

Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээнд гарын үсэг зурснаар, Төрийн департаментын Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх газраас (ХХГХТГ) таван сая ам. доллар буюу ойролцоогоор 15 тэрбум төгрөгийг АНУ-н гадаадын тусламж хэлбэрээр төрийн бус байгууллагууд болон олон улсын байгууллагуудад Монгол улсын төрийн байгуулага хоорондын хүний наймаатай тэмцэх ажлыг ахалж ажилладаг Хүний наймаатай тэмцэх ажлыг зохицуулах үндэсний дэд зөвлөлийн гишүүдтэй хамтран ажиллах зорилгоор  олгох юм.

Тус түншлэлийг Монгол улсын төрийн холбогдох байгууллагууд болон АНУ-н ЭСЯ, хүний наймаатай тэмцэх дэлхий даяарх үйл ажиллагаанд тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг АНУ-н Төрийн департаментын Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх газрын төлөөлөгчдийн олон сарын хугацаанд үргэлжилсэн өндөр түвшний хэлэлцүүлгийн үр дүнд байгуулсан байна.

Arslan.mnArslan.mn

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615559
0 эможи

keyboard_arrow_up