Ч.Хүрэлбаатар: ХХОАТ-ын чөлөөлөлтөд ГУРВАН төрлийн ажилтнууд ХАМААРАХГҮЙ

2020 оны 4 сарын 01

Arslan.mn

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар НДШ-ийг тэглэхтэй холбоотой гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр Хувь хүний орлогын албан татварын чөлөөлөлтөд гурван төрлийн ажилтнууд хамаарахгүй гэдгийг тайлбарлалаа.

Үүнд

  • Төсвөөс цалин авдаг албан хаагчид хамаарахгүй. Орлогын хэмжээнд нь өөрчлөлт орохгүй учраас
  • Төрийн өмчит аж ахуйн нэгж, орон нутгийн өмчит аж ахуйн нэгж болон төрийн өмчийн оролцоотой ААН-д хамаарахгүй 
  • Гурав дахь нь тендерээр ажил гүйцэтгэж байгаа ажилтнуудад хамаарахгүй гэв. 

Учир нь тендерийн шалгаруулалтад ирүүлсэн үнийн саналдаа ажилчдын цалин хөлс, татварыг бүгдийг нь тусгасан байдаг тул хөнгөлөлт эдлэхгүй гэдгийг онцоллоо. 

Харин үлдсэн бүх ААН, ХХОАТ бүрэн хэмжээнд чөлөөлөгдөж байгаа. Нийт 526 мянган хүн хамрагдах аж.   

Түүнчлэн ААН-үүдэд Ажилгүйдлийн сангаас гурван сарын турш сар бүр 200,000 төгрөг олгох болсон талаар тэрбээр "Төрийн байгууллагын шийдвэрээр үйл ажиллаагааг нь зогсоосон ч ажлын байраа хадгалж байгаа байгууллагуудад энэ шийдвэр хамаарна" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
2
angry an post
18
615530
32 эможи
keyboard_arrow_up