С.Чинзориг: Зургаан сарын хугацаанд иргэдийг нийгмийн даатгалын шимтгэл төлсөнд тооцож, бичилт хийнэ

2020 оны 3 сарын 31

Arslan.mn

Засгийн газар иргэд, ААН-ээ дэмжсэн чиглэлд үндсэн 7 арга хэмжээ авч ажиллахаар болсон гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлсэн. Тухайлбал 4 дүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл ААН-үүдийг Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлж, мөн 6 сарын турш иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй бүрэн чөлөөлөхөөр болсон.

Иргэдийн нийгмийн даатгалын дэвтэрт 6 сарын хугацааны бичилт хийхүү гэх мэт олон асуулт гарч ирж байгаа учраас бид Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос тодруулга авлаа.

Тэрбээр " Нэгт. Засгийн газраас шийдвэр гарсан тул зургаан сарын хугацаанд иргэдийг нийгмийн даатгалын шимтгэл төлсөнд тооцож, бичилт хийгдэх арга хэмжээ авна. Тухайлбал, дараа нь тэтгэвэрт гаргахад зургаан сарын хугацаанд нийгмийн даатгал тасарсан зэрэг асуудал гарахаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй.

Хоёрт. Нэгэнт Засгийн газраас шийдвэр гараад ажил олгогчид буюу ААН-үүдийг  дэмжиж  4 дүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл  Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлж байгаа учраас энэ хугацаанд ажлын байраа хэвээр хадгалах, ажилтныг ажлаас халахгүй, чөлөөлөхгүй байх хэрэгтэй. Мөн ажилтныг цалин  бууруулахгүй зэрэг арга хэмжээг авч ажиллах ёстой.

Гуравт. Хувиараа хөдөлмөр эрхлэгч 250 орчим мянга иргэд байдаг. Мөн хувиараа НДШ төлдөг иргэдийг зургаан сарын хугацаатай чөлөөлөх шийдвэрийг Засгийн газраас нэмж гаргасан.

Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд буюу ажил олгогчдод учирч буй хүндрэл, бэрхшээлийг даван тулахад дэмжлэг үзүүлэх үүднээс энэ удаа НДШ-ийн чөлөөлтөд хувийн аж ахуйн нэгжүүдийг хамруулахаар болсон.  Харин төсвийн ажилтнуудын хувьд Засгийн газар өөрөө ажил олгогч учир санхүүжилтийг хэвийн олгож явах бүрэн боломжтой учир НДШ-ээс чөлөөлөх асуудал яригдахгүй. Учир нь төрийн байгууллагуудад НДШ-ийг төлөөд явах нөхцөл боломж нь байгаа учир Засгийн газраас ярилцаж энэ шийдвэрийг гаргасан.

Өөрөөр хэлбэл, Засгийн газар өөрөө ажил олгогч тул НДШ-ийг зургаан сарын хугацаатай чөлөөлөх шийдвэрт төрийн албан хаагчид хамаарахгүй. " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
2
wow an post
2
yay an post
2
sad an post
3
ouch an post
confuse an post
angry an post
8
615469
33 эможи
keyboard_arrow_up