“Хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэдийн НДШ-ийг чөлөөлөх асуудлыг энэ удаа оруулаагүй. Судалж байгаад шийдвэрлэнэ“

2020 оны 3 сарын 27

Arslan.mn

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын хүрээнд мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Нийгмийн даатгалын сан тэг заасан зүйл байхгүй. Нийгмийн даатгалын сангийн 1.1 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй дөрвөн сан ажиллаж байна.

Тэтгэврийн даатгалын санд 300 орчим тэрбум төгрөгийн үлдэгдэл бий. Бусад гурван санд үлдэж буй нийгмийн даатгалын сангийн хөрөнгө байгаа.

Нийт 38 мянган ажил олгогч, 426 мянган даатгуулагчийн төлөх НДШ-ийг зургаан сарын хугацаатай тэглэх асуудал яригдлаа.  Мөнгөн дүнгээр 800 тэрбум төгрөгийн НДШ тэглэгдэнэ.  

Энэ нь ажил олгогчид ажилтнаа халахгүй, ажлын байраа цомхотгохгүй байх нөгөө талаас ажилтны орлогыг бодитой хамгаалах бодлого хэмээн Засгийн газар үзэж байна.

Харин хувиараа хөдөлмөр эрхэлж буй 180 мянган иргэний НДШ-ийн чөлөөлөлтийн асуудлыг энэ удаа оруулаагүй. Дараагийн арга хэмжээнд судалж байгаад оруулах эсэхийг шийдвэрлэнэ" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
6
615362
12 эможи
keyboard_arrow_up