Д.САРАНГЭРЭЛ: Эмнэлэгт 14 хоног тусгаарлагдсаны дараа гэртээ дахин 14 хоног өөрийгөө тусгаарлах журмыг баталсан

2020 оны 3 сарын 22

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: 

 "Ариутгал халдваргүйтгэлийн асуудал маш чухал байгаа тул Монгол Улсын Засгийн газраас үндэсний хэмжээнд ариутгал халдваргүйтгэлийн ажил хийх шийдвэр гаргалаа.

Халдвар гарсан орноос иргэд ирж эмнэлэгт 14 хоног тусгаарлагдсаны дараа гэртээ дахиад 14 хоног өөрийгөө тусгаарлах журмыг баталсан.

Тусгаарлагдсан иргэдийг дахин гэртээ тусгаарлагдах үйл ажиллагааг орон нутгийн Засаг захиргаа, баг, дүүрэг, хорооны түвшинд анхаарах үүргийг өгсөн. Халдвар авсан, өвчтэй нь нотлогдсон хүмүүсийг эмчилж буй эмч эмнэлгийн ажилтнууд тус хүмүүстэйгээ хамт тусгаарлагддаг. Ресидент эмч нартай холбоотой зарим нэг гомдол ирсэн тул эдгээр эмч нарыг татан буулгаж, эмч инар өөрсдөө ажиллаж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
615125
4 эможи
keyboard_arrow_up