Олон улсын нислэгийг түр зогсоосон шийдвэрийг дөрөвдүгээр сарын 30-н хүртэл сунгалаа

2020 оны 3 сарын 20

Arslan.mn

Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна. 

Улсын Онцгой комиссоос Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлийг болон ЕБС, цэцэрлэг, их, дээд сургуулиудын хөл хорио, хил, боомтууд, бүх нислэгийг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл хязгаарлах шийдвэр гаргалаа.

Мөн УОК-ын хуралдаанаас олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон шийдвэрийг сунгах шийдвэр гаргажээ. 

Энэ талаар ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан "УОК-оос Монгол Улс- БНХАУ хоорондын нислэгийг хоёрдугаар сарын 15-наас гуравдугаар сарын 30-н хүртэл, Монгол Улс-БНСУ хоорондын нислэгийг гуравдугаар сарын 28-н хүртэл, ОХУ, Казахстан, Турк чиглэлийн нислэгийг гуравдугаар сарын 30-н хүртэл зогсоосон.  Энэ хугацаа дөрөвдүгээр сарын 30-н хүртэл үргэлжлэхээр болж байна.

Мөн олон улсын нислэг, галт тэрэгний хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгалаа. Ингэхдээ олон улсын ачаа, дамжин өнгөрөх тээвэр хэвийн үргэлжилнэ. Гэхдээ тусгай хамгаалалт дор явагдана" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615095
1 эможи
keyboard_arrow_up