Ё.Баатарбилэг: Элсэлтийн ерөнхий шалгалтыг сонгуулийн дараа авна
УОК өнөөдөр хуралдаж, гаргасан шийдвэрээ танилцуулж байна.
Улсын Онцгой комиссын шийдвэрээр шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгахаар болсон бөгөөд хөл хориог сунгасантай холбоотойгоор Элсэлтийн ерөнхий шалгалтыг сонгуулийн дараа буюу зургадугаар сарын 24-нөөс хойш авна.
2020-2021 оны хичээлийн жил наймдугаар сарын 15-наас эхэлнэ
Гэхдээ энэ нь халдварын нөхцөл байдал дээрдэж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа дөрөвдүгээр сарын 30-наас эхэлсэн тохиолдолд наймдугаар сарын 15-наас хичээл орно гэж ойлгох хэрэгтэй, нөхцөл байдал энэ хэвээр үргэлжлэхийг үгүйсгэх аргагүй гэдгийг Шадар сайд Ө.Энхтүвшин онцолсон юм.
Харин энэ хичээлийн жилийн сурагчдын амралт хугацаандаа буюу зургадугаар сарын 15-наас эхэлнэ. Багш нарын амралтын хуваарьт мөн өөрчлөлт орохгүй бөгөөд дөрөвдүгээр сарын 30-наас эхлэн долоон долоо хоногийн турш бямба гарагт хичээллэнэ гэдгээ БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдэгдлээ.