Францын “Орано Майнинг” компани УОК-т НЭГ ТЭРБУМ төгрөг хандивлалаа
Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин өнөөдөр Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин COVID-19 халдвар авсан франц иргэний биеийн байдлын талаар элчин сайдад танилцуулав.
Уулзалтын үеэр Элчин сайд Ф.Мэрлин тус улсын “Орано Майнинг” компанийн зүгээс Шадар сайдад тусгайлан албан бичиг хаягласаныг өөрийн биеэр хүлээлгэн өгсөн юм.
Энэхүү бичгээр “Орано Майнинг” компанийн зүгээс Франц улсын иргэнд эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээг дээд зэргээр үзүүлж байгаад талархал илэрхийлэн, Улсын онцгой комисст НЭГ ТЭРБУМ төгрөгийн хандив өргөж байгааг уламжилсан байна.
Уулзалтын төгсгөлд УОК-ын дарга С.Энхтүвшин “Орано майнинг” группд их хэмжээний хандив өгч байгаад чи сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье” гэлээ.