“4 сарын 15-наас шатахууны үнэ литр тутамдаа 200 төгрөгөөр буухаар болж байна“
УУХҮ-ийн сайд Сумъяабазар, ХХААХҮ-ийн сайд Улаан нар Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна.
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар "Өчигдрөөс эхлээд шатах тослох материалын үнэ 50-100 төгрөгөөр бууж эхэлсэн. Цаашид литр тутамдаа 200 төгрөгөөр буух боломжтой байгаа.
Дэлхийн зах зээл дээр нефтрийн үнийг 64-65 ам.доллараар тооцож байсан бол өнөөдрийн байдлаар 28-22 ам.доллар руу ороод ирсэн. Түүхий тосны үнэ 22 ам.доллар, бүтээглэхүүний үнэ 26 ам.долларт ирээд байгаа.
Дөрөвдүгээр сарын 15 буюу сарын сараа нэг литр шатахуун 200 төгрөгөөр бууж орж ирнэ гэж ойлгож болно.
Цаашид шатахуун агуулах савуудаа бүрэн ашиглах ёстой.
Зах зээлийн үнэ ханш доод түвшинд хүрсэн энэ үед төр, хувийн хэвшил бодлогоо нэгтгээд боломжтой хэмжээгээр нөөцлөе гэдэг чиглэл барьж байгаа.
УУХҮ-ийн яамнаас өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 30 хоногийн нөөцтэй, дизель түлш 33 хоногийн нөөцтэй байна. Нийтдээ энгийн үеэс 10 хоногийн илүү нөөцтэй байна" гэв.
ШУУД ҮЗЭХ: