Б.Лхагвасүрэн: Хэрэглээний зээлийн эргэн төлөлтийг 90 хоногийн хугацаагаар хойшлуулж байна

2020 оны 3 сарын 18

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулж байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар  "Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцаж, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Засгийн газар хэлэлцлээ.

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл гэж бий. Тус зөвлөл өчигдөр хуралдаж, зарим шийдвэрийг гаргасан" гэв.

Үргэлжлүүлэн Монголбанкны ерөнхий захирал Б.Лхагвасүрэн  "Цар тахлын үеийн бэлэн байдлыг нэгдүгээр сарын сүүлээс хойш зарласан. Үүнээс хойш гарсан санхүүгийн хүндрэлийг судалж байна.

Арилжааны банкуудаас зээл авсан олон иргэн, ААН банкуудад хандсан. Тэдний хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх талаар бид ярилцлаа. Нийт 1.5 их наяд төгрөгийн зээлтэй холбоотой асуудлаар санал хүсэлтээ бидэнд өглөө. Тэдний 65 хувь нь ААН-ийн зээл байна. 

Банкууд ч саналаа бидэнд хүргүүлсэн. Банк бус санхүүгийн байгууллагууд ч зээл олгож байна. Бид бүх талд ашигтай байх хувилбарыг хайж үзлээ.

Нийт зээлдэгчийн 90 гаруй хувь нь хувь иргэний хэрэглээний зээл байдаг. Үүнд ипотекийн зээлээс эхлээд тэтгэврийн зээл ч орно. И Тиймээс эхний ээлжинд хэрэглээний зээлийг 90 хоногийн хугацаанд үндсэн зээл болон хүүг төлөхөөргүй болгож, хойшлуулж байна.

Зээл төлөлтийг хугацааг хойшлуулснаар зээлийн төлөх ёстой хугацаа нь хойшилно. Жишээлбэл 20 жилийн хугацааны зээл 20 жил гурван сар болно гэсэн үг.

Зээл гэрээгээр зохицуулагддаг. Аж ахуйн нэгжийн гэрээн дээр бүтцийн өөрчлөлт хийх боломжтой. Үүнийг журмын хүрээнд зохицуулсан. Хэрэглээний зээл дээр нэг сарын хугацаанд зээлээ төлж чадаагүй бол ангилал бууруулдаг байсан бол өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш зургаан сарын хугацаанд зээлийн ангилалд өөрчлөлт оруулахгүй. гэв.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
6
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
3
614986
31 эможи
Монголбанк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up