Засгийн газар хуралдаж байна

2020 оны 3 сарын 18

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 08.00 цагт эхэлж, 12 асуудал хэлэлцэж байна.

Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Мөнгөн төлбөрийн хэмжээг тогтоох тухай, Төрөөс орон сууц, нийтийн аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай, УИХ-ын гишүүн С.Бямбацогтын боловсруулсан “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах, тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төсөл багтжээ. Мөн хуралдаанаар Иргэнд 2020 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай, Инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл батлах тухай, Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III батлах тухай, Дүрэм шинэчлэн батлах, Эрүүл мэндийн сургалт, эрдэм шинжилгээний зарим байгууллагын талаар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ.

 

Хэлэлцэх асуудлууд:

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1.    

Мөнгөн төлбөрийн хэмжээг тогтоох тухай

Н.ЭНХБОЛД

2.    

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтын санаачлан боловсруулсан “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах, тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл

Ц.НЯМДОРЖ

3.    

Төрөөс орон сууц, нийтийн аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай

Х.БАДЕЛХАН

4.    

Иргэнд 2020 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай

Х.БАДЕЛХАН

5.    

Инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл батлах тухай

Ё.БААТАРБИЛЭГ

6.    

Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III батлах тухай

Ё.БААТАРБИЛЭГ

7.    

Дүрэм шинэчлэн батлах

Ц.ДАВААСҮРЭН

8.    

Эрүүл мэндийн сургалт, эрдэм шинжилгээний зарим байгууллагын талаар авах арга хэмжээний тухай

Д.САРАНГЭРЭЛ

9.    

Бусад асуудал*

У.ХҮРЭЛСҮХ

Мөн “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газруудад тогтоосон онцгой дэглэмийн талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдэд танилцуулга хийх нь.

Танилцуулах асуудлууд:

10.

“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газруудад тогтоосон онцгой дэглэмийн талаар

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

11.

“Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийн талаар

Ч.УЛААН

12.

Ноолууран түүхий эдийн бэлтгэл цаашид авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар

Ч.УЛААН

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614967
2 эможи

zochin
2020-03-18 12:38
tvreeslej baigaad uuriin bolgokh bolomj baiwal zvgeer b.na ta bvhend ajliin amjilt hvsie
zochin
2020-03-18 12:36
sain baitsgaa nuu irgen minii hvseltiig bolgoono nuu manai dvvgiinh 2018 ond dahin tuluwlultund urtsun, manai dvv tegeed bairtai bolson ih talarhaj baigaa bolovch hashaand ni baisan ailuudiin asuudliig odoo boltol shiidej uguhgvi baigaa ni neg dutagdal orshij b.na asuudliig hvleeseer suutal ali hedii ni jil garan boljee. 2018 ond hashaanii ailuudiig duudaj gazar songoh erh ugsun bolovch songoson zarim neg gazriig tvlsh tvgeeh tseg bolgon huraan awsan. dahiad l hvleekh asuudal garsan neg duudaj hural hiisen bair esvel gazar gesen sanal awsan tvreesiin bair sanal bolgoson hariu ugnu geed odoo boltol hariu uguugvi b.na ene olon ezehgvi bairuud baij l baih yum yagaad shiidej chadahgvi b.na we odoogiin nukhtsul baidliig hargalzan irgen bid hvleeseer l b.na shvv odoo barag 2 jil hvleej b.na duu
keyboard_arrow_up