Ч.Хүрэлбаатар: Зургаан мянга гаруй ажил олгогчийг 11.6 тэрбум төгрөгийн торгууль, алдангиас чөлөөлөх тооцоотой байна
Коронавирустэй холбоотойгоор Засгийн газраас ААН, бизнес эрхлэгчдээ дэмжин үе шаттай авч хэрэгжүүлж буй дараагийн арга хэмжээний талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан танилцууллаа.
Тэрбээр "Засгийн газар ААН, бизнес эрхлэгчдээ дэмжин үе шаттай авч хэрэгжүүлж байгаа дараагийн арга хэмжээг Та бүхэнд танилцуулъя:
Бизнес эрхлэгчдийн НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛийн ачааллыг бууруулах зорилгоор бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд хамаарах нийгмийн даатгалын шимтгэлийг хуулийн хугацаанд оногдуулж тайлагнасан боловч хуулийн хугацаанд төлөөгүй тохиолдолд тооцох алданги, торгуулийг нэг удаа чөлөөлөх хуулийн төслийг 4 дүгээр сард УИХ-аар хэлэлцүүлэн батлуулна.
Хууль батлагдсанаар 6 мянга гаруй ажил олгогчийн 11.6 тэрбум төгрөгийн торгууль, алдангиас чөлөөлөх урьдчилсан тооцоотой байна." гэж бичжээ.