Хүндэтгэх шалтгаантай 1,000 иргэнийг БНСУ-аас дөрвөн удаагийн нислэгээр авчрахаар болжээ
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан "Өндөр настан, нялх хүүхэдтэй, хагалгаа эмчилгээнд орсон тэнхрэх шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ түрүүлж авчиръя гэж тооцож байгаа" талаар өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл Засгийн газрын хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргажээ. Үүнд:
Ерөнхий сайд У. Хүрэлсүхийн чиглэлийн дагуу хүндэтгэх шалтгаантай 1,000 иргэнээ БНСУ-аас тусгай үүргийн онгоцыг дөрвөн удаа нисгэж авахаар болжээ.
Мөн Япон Улсаас дээрх шалтгаантай иргэдээ авахаар шийдвэрлэсэн байна.
Монгол иргэдийн тухайн оронд оношлуулах зардлыг Засгийн газраас гаргах бөгөөд авчирсан иргэдийг 14 хоног тусгаарлаж оношлох ажээ.
Харин иргэдийн ирэх зардал болон тусгаарлах байрны зардлыг өөрсдөөр нь хариуцуулах шийдвэр гаргасан байна.
Европын холбооноос ирэх хүндэтгэх шалтгаантай иргэдийг Москва, Истанбулаар тусгай үүргийн онгоцоор авахаар ажиллаж байгаа гэдгийг Засгийн газрын ХМОНХ-ээс мэдээллээ.