Ч.Хүрэлбаатар: Банкууд зээлийн хүүг буулгах, алданги тооцохгүй байхаар хэлэлцэж байгаа. Удахгүй шийдвэр болж гарах байх

2020 оны 3 сарын 11

Arslan.mn

Арилжааны банкууд зээлийн хүүг буулгах, алданги, шимтгэл хураамж дээр анхаарч ажиллана гэсэн байр сууриа Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар танилцуулсан талаар  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар коронавирусын тархалттай холбоотойгоор эдийн засгийн хүндрэлийн эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ. 

У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаасаа хойш эдийн засгийн бодлогыг зөв явуулах тал дээр санаа тавьсан. Нөөц, хуримтлалыг бий болгох чиглэлд ажилласан. Бид тодорхой хэмжээний мөнгийг хуримтлуулж байсан. Ирээдүйн өв санд одоогийн байдлаар 620 тэрбум төгрөг болсон байна. Мөн 8.2 их наяд төгрөгийн өрийг давсан. 

Мөнгөний бодлогын хороо хуралдаж тодорхой шийдвэр гаргасан байна. Мөнгөний бодлогын хүүг нэг функтээр буулгаж 10 болгосон байна. Мөн арилжааны банкууд заавал байлгах нөөцөө 10.5 хувиас 8.5 хувь болгож буулгахаар болсон байна. Ингэснээр эдийн засаг руу нэлээд их хэмжээний мөнгө гаргах боломжийг бүрдүүлж өгч байна.

Засгийн газрын хуралдаанд Монголбанкны ерөнхийлөгч, арилжааны банкуудын холбооны тэргүүн нар оролцсон. Ингээд Банкны холбооны зүгээc Засгийн газар, Монголбанкнаас авч хэрэгжүүлж байгаа бодлогтой уялдуулаад аж ахуйн нэгжийн өмнө тулгарч байгаа нөхцөл байдлыг  ойлгон, хүүнд өөрчлөлт хийхээр төлөвлөж байгаа. Удахгүй шийдвэр болж гарах байх. Ингэснээр ААН-үүдэд банкны зээлийн хүүтэй холбоотойгоор тодорхой хэмжээний дэмжлэг болно гэж найдаж байна." гэв.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
614664
2 эможи
keyboard_arrow_up