Б.Энх-Амгалан: “Тэнгэрийн зам“ төслийн хүрээнд дөрвөн эгнээтэй, төлбөртэй гүүрэн зам барихаар боллоо
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдээлэл хийж байна.
Тэрбээр " Хотын түгжрэлийг шийдэх хоёр шийдвэр гаргалаа.
“Тэнгэрийн зам” төслийн хүрээнд 6-12 м өндөрт 13 км урттай, хоёр урсгал, дөрвөн эгнээтэй, төлбөртэй, 27 орох, гарах цэгтэй гүүрэн байгууламжийг барихаар боллоо. Энэ авто зам баригдсанаар түгжрэл 46 хувь, агаарын бохирдол 20 хувь буурна гэж тооцож байна. Уг төсөл нь 800 сая ам.долларын өртөгтэй гэж тооцсон.
Уг тээврийн хэрэгслээр км тутамд 15 центын хураамж авч, зээлээ төлнө гэж тооцож байгаа. Өөрөөр хэлбэл, Засгийн газар болоод орон нутгийн төсвөөс хөрөнгө авахгүй. 25 жилийн хугацаатай концессоор хийгдэнэ.
Уг зам нь Сансарын аюулгүйн тойрог - Зүүн дөрвөн зам – Нарантууд – Дүжнингарав – Хан-Уул - Нарны гүүр - Баруун дөрвөн зам - Гэсэр сүм гэсэн маршрутаар явна. " гэв.
ШУУД ҮЗЭХ: