УОК: ОХУ руу орох, гарах хөдөлгөөнийг 3 дугаар сарын 11-29-нийг хүртэл ЗОГСООЛОО
УОК-оос шийдвэрээ танилцуулж байна.
Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан "Агаарын тээврийн хувьд Турк, Казахстан улсын хоорондын хоёр талын хуваарьт нислэгийг гуравдугаар сарын 13-ны 06:30-аас 2020 оны гуравдугаар сарын 28-ны өдрийг дуустал түр зогсоож байна.
ОХУ руу гарах, орох авто замын хөдөлгөөнийг 3 дугаар сарын 11-29-нийг хүртэл зогсоолоо.
Авто замын боомтоор ОХУ-д зорчих Монгол Улсын иргэн, ОХУ-аас Монгол Улсад зорчих гадаад улсын иргэдийг гуравдугаар сарын 29-ний өдрийг хүртэл нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан.
Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Москва-Улаанбаатар чиглэлийн галт тэрэг болон орон нутгийн бүх чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг гуравдугаар сарын 28-ны өдрийг хүртэл түр зогсоолоо.
Харин ачаа тээвэр хэвийн явна." гэв.