ЗАСГИЙН ГАЗАР: Хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2020 оны 3 сарын 04
Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Товч мэдээ
- Тэтгэвэр барьцаалсан зээл аваагүй болон нэг сая төгрөгөөс доош дүнтэй зээлийн үлдэгдэлтэй иргэнд үнэт цаас эзэмшүүлэх ажлыг зохион байгуулахыг холбогдох сайд нар болон “Эрдэнэс Монгол” компанийн удирдлагад үүрэг болгов. Арилжааны банкны худалдаж авсан үнэт цаасны хүүгийн орлого, “Эрдэнэс силвер ресурс” компанийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах тухай хуулийн төсөл, танилцуулга, үзэл баримтлалыг хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхийг холбогдох сайд нарт даалгав.
- Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын дотуур байранд амьдрах нэг суралцагчийн хоногийн хоолны зардал 2315 төгрөг байсныг 3000 төгрөг болгов. Хоолны зардалд энэ жил нийт 2.9 тэрбум төгрөг батлагдсан байна. Улсын хэмжээнд Мэргэжлийн боловсрол, сургалтын 80 гаруй байгууллагад 38 орчим мянган хүн суралцаж байгаагийн 5000 гаруй нь дотуур байранд амьдардаг юм.
- Дипломат болон албан паспорт эзэмшигч иргэд 90 хүртэлх хоног харилцан визгүй зорчих тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Словени Улсын Засгийн газар хоорондын төслийг дэмжив. Хэлэлцээрт ойрын өдрүүдэд гарын үсэг зурах бөгөөд дээрх төрлийн паспорт эзэмшигч монгол иргэд Европын 25 улсад визгүй зорчих боломжтой болно.
- “Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв” УТҮГ-ыг Биеийн тамир, спортын газрын харьяанд байгуулав. Төв нь биеийн тамир, спортоор хичээллэгч иргэн, тамирчдад лавлагаа тусламж, үйлчилгээг амбулаториор үзүүлэх, спортын шинжилгээ судалгаа, туршилт, сургалт эрхлэх үүрэгтэй юм.
- ОХУ-ын Москва хотноо 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр болох “Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баяр”-ын цэргийн ёслолын жагсаалд Зэвсэгт хүчний 80 алба хаагч оролцохоор бэлтгэлээ хангаж байна. Ялалтын 70 жилийн ойн жагсаалд 14 мянган цэргийн алба хаагч, 190 техник, 150 онгоц, нисдэг тэрэг оролцсоны дотор Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид байсан юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
4
614376
4 эможи
Зочин
2020-03-05 01:38
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс