Ц.Ганзориг: Берлиний нислэгийг цуцлах эсэх асуудал яригдаагүй
2020 оны 3 сарын 04
УОК-оор Европын чиглэлийн нислэгүүдийг зогсоож магадгүй гэсэн мэдээлэл гарсан юм.
Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг "Европын нислэгүүдийг зогсоох эсэх асуудал яригдаагүй. Гэхдээ УОК-ийн гишүүд Герман улсын нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээгээ сайжруулах талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулсан." гэжээ.
Өнөөдрийн байдлаар манай улстай Москва, Берлин, Истанбул хотыг холбох нислэгүүдийг МИАТ, Аэрофлот, Туркиш Эйрлайнс гүйцэтгэж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
614374
0 эможи
Зочин
2020-03-05 01:38
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс