Ч.Хүрэлбаатар: Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд НДШ-ийг төлж чадаагүй торгуулийг авахгүй

2020 оны 2 сарын 28

Arslan.mn

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийх гэж байна. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

"Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын үед авч хэрэгжүүлэх хэд хэдэн арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Эдийн засгаас дэмжих үүднээс эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага ханган нүүрс, газрын тосны экспортыг эхлүүлнэ. Ингэхдээ хилээр гараад тэр өдөртөө буцаж орж ирсэн байх зэрэг шаардлага тавьж байгаа. 

Хоёрдугаарт, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацаанд НДШ-ийг төлж чадаагүй торгуулийг авахааргүй болсон. Үүнийг УИХ-аар шийдвэрлэнэ. 

ААН-үүдийн үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр доголдож байгаа үед торгууль ногдуулахгүй байх хууль эрх зүйн шаардлага үүсч байна. Энэ асуудлыг асуудлыг мөн УИХ-аар шийдвэрлэнэ. 

Энэ хугацаанд зах, худалдааны төв, үйлчилгээний газруудад түрээсээр үйл ажиллагаа явуулдаг түрээслэгчдийг түрээсийн орлогод ногдуулах татвараас чөлөөлнө. Гэхдээ энэ нь зөвхөн түрээсийн төлбөрөө буулгасан түрээслэгчдэд зориулсан зохицуулалт. " гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
614208
2 эможи

Зочин
2020-02-29 03:45
Зочин
2020-02-28 19:21
НДШ-ийг төлж чадахгүй ААНБ-гуудыг торгох шийтгэх тогтолцоог болоосой. Хулгай нараасаа мөнгө авчихаад олон зүйл яривал таарна. Та нар хүний төлөө биш хөрөнгөний төлөө гарч ирдэг албан тушаалтан сонголтыг бид хийдэг эрх мэдэлтэн шүү санаарай
Өлзийсайхан.
2020-02-28 15:59
Хэдэн жолооч нараар туг тахих гээд л,Бидний амь нас эрүүл мэндэд (улс ) урьд өмнө санаа тавьдаг билүү ,Үндсэн хуульд хүн амьд явах эрхтэй гэж байдаг,Гэвч ажилах орчинд жолооч бидэнд амьд явах баталгаа байхгүй газар дээр нь энэхүү өвчилөл хүнд үед яана даа бидэн.
keyboard_arrow_up