Ө.Энхтүвшин: Ерөнхийлөгчийг БНХАУ-аас ирсний дараа 14 хоног тусгаарлана
2020 оны 2 сарын 27
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр БНХАУ-д айчлахаар болсон. Энэ талаар Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл өглөө.
Тэрээр "Ерөнхийлөгч өнөөдөр үдээс хойш БНХАУ-д очоод өдөртөө буцаад ирнэ. Улсын онцгой комиссын даргаас зөвшөөрөл авах ёстой. Тэр зөвшөөрлийг сая өгч, гарын үсэг зурлаа. 10 гаруй хүн Ерөнхийлөгчийг дагалдан явах юм байна. Ирснийх нь дараа халдвартай бүсээс ирсэн иргэдэд авч буй дүрэм журамын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч болон дагалдан явсан хүмүүсийг оношилгоо, шинжилгээнд оруулж, 14 хоног тусгаарлана. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэж, Ерөнхийлөгч энэ айлчлал хийх шийдвэр гарсан байна" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
614156
0 эможи
уншигч
2020-02-27 15:29
энэ их юмны дундуур юугаа хийж хятад руу явдаг байна.их л хэрэгтэй юманд явсан юм байхдаа эсвэл гуйлга гуйхаар өр нэмж тавихаар яваа юу
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс