Б.Энх-Амгалан: БНСУ-аас ирэх 3600, УБ-аас явах 1600 гаруй зорчигчийн захиалсан билет цуцлагдаж байна

2020 оны 2 сарын 24

Arslan.mn

Хуралдаанд Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан БНСУ-ын нислэгийг ирэх гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл түр хугацаанд зогсоох, хязгаарлах саналыг Улсын онцгой комисст хүргүүлснийг комисс хэлэлцэж, ирэх гуравдугаар сарын 2-ний өдрийг хүртэл бүх нислэгийг цуцлах шийдвэр гаргасан.

Энэ талаар Зам тээврийн яамны сайд Б.Энх-Амгалан " БНСУ-д коронавирусийн халдвар богино хугацаанд тархаж долоон хүн нас барж, 793 хүн халдвар аваад байна. Инчион болон Бусаны бүх нислэгийг гуравдугаар сарын 2-н хүртэл түр хугацаагаар зогсоолоо. Дамжин өнгөрч буй транзит зорчигчдыг Инчоны буудлаас авахаар зохицуулалтыг хийнэ. Дамжин өнгөрч буй транзит зорчигчдыг Инчоны буудлаас авахаар зохицуулалтыг хийлээ.

Гуравдугаар сарын 2 хүртэл 18 нислэгийг зогсооно. Нийт 3668 хүн билет захиалсан. Солонгосын чиглэлд зургаан авиа компани нислэгээ цуцалсан. 

БНСУ-аас ирэх 3600 зорчигч, Улаанбаатраас явах 1600 гаруй зорчигчийн билет захиалсан байсан нь ийнхүү цуцлагдаж байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
614089
11 эможи

Зочин
2020-02-25 10:39
Амьд явбал алтан аягнаас ус ууна.
Зочин
2020-02-25 01:47
keyboard_arrow_up