УОК: БНСУ-тай хийх бүх нислэгийг ЗОГСООЛОО
2020 оны 2 сарын 24
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2020.02.24/ Улсын онцгой комисст БНСУ-тай хийж байгаа нислэгүүдэд яаралтай арга хэмжээ авах чиглэлийг өгсөн. Энэ хүрээнд Шадар сайд Ө.Энхтүвшингийн ахалсан Улсын онцгой комисс өнөөдөр 14.00 цагт шуурхай хуралдаан зарлаж, хуралдлаа.
Хуралдаанаар БНСУ-тай хийж байгаа ирэх, явах бүх нислэгийг гуравдугаар сарын 2-ныг хүртэл түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэр маргаашаас хэрэгжиж эхэлнэ.
Товлосон хугацаанаас хойш нөхцөл байдлыг харгалзан үзэж хориог сунгах эсэхээ шийдэх юм.
Улсын онцгой комисс хуралдааны шийдвэрээ танилцуулж байна.
ШУУД ҮЗЭХ:
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
12
1
1
614088
14 эможи
Зочин
2020-02-25 23:00
ТӨР ЗАСАГТАА ТАЛАРХАЖ БАЙНА БАЯРЛАЛАА МОНГОЛЧУУД БИД ГАРСАН ЗАХИРАМЖ ШИЙДВЭРИЙГ ҮГ ДУУГҮЙ ДАГАЖ МӨРДӨН ИРГЭНИЙ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЬЕ
Зочин
2020-02-25 01:47
Иргэн
2020-02-24 17:49
Мэдрэмжтэй шууохай шийдвэр гаргаж байгаа төр засагтаа баярлалаа монгол түмэн минь энх тунх байх болтугай
Зочин
2020-02-24 16:11
Болж дээ
Гэрийн эзэгтэй
2020-02-24 16:10
Цаг үе, нөхцөл байдлаа мэдэрч ухамсарлаагүй 61 настай эмэгтэйн үгээр байснаас болж Солонгос улс ямар аюулд өртөж байгааг бид харж байна. Монголчууд одоо цаг үе, нөхцөл байдлаа ухаарч эрүүл мэндээ сахин хамгаалж чадвал энэ нь жинхэнэ утгаараа элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байгаад онд мэнд орсны баяр цагаан сар болно биз дээ. Цагаан сарыг хэлбэрийн хувьд тэмдэглэж айл хэсэхээ зогсооцгооё.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс