С.Чинзориг: АТГ-д өөрийгөө шалгуулахыг хүссэн өргөдөл өгч байна
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэл хийж байна.
ХНХ-ын сайд С.Чинзориг "Нийгмийн даатгалын газрын дарга болон удирдлагуудыг хорьж саатуулсан, түүнтэй намайг холбон ярьж, захиалгат гүтгэлгийг тарааж байна. Улс төрийн намын удирдлагууд намайг энэ хэрэгт холбоотой, буруутай хүнийг шалгахгүй байна гэж мэдэгдсэн. Би тухай бүрт нь тайлбараа хэлж байсан.
ХНХ-ын сайдын хувьд би албан тушаалаа ашиглан бусдад давуу эрх олгож байгаагүй. Түүнийгээ ч хэлж байсан.
Хүлээцтэй хандаж ирсэн боловч сүүлийн үед эрчимжиж, намайг онц ноцтой хэрэгт гүтгэж байна. Өчигдөр нэгэн фейсбүүк хаягаас С.Чинзориг нарыг яллагдагчаар татах болжээ гэх мэдээллийг тарааж байгаа тул энэ асуудал цэг тавих нь зүйтэй гэж үзсэн.
Тиймээс өнөөдөр АТГ-д өөрийгөө шалгуулахыг хүссэн өргөдөл өгч байна." гэв.