Говь-Алтай аймгийн Засаг дарга ажлын байрандаа архи согтууруулах ундаа оруулснаа хүлээн зөвшөөрчээ
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж байна.
Тэрбээр "Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хууль, хяналтын байгууллагаар шалгуулахаар боллоо. Засаг даргыг чөлөөлөх захирамжид Ерөнхий сайд гарын үсэг зурсан.
Ажлын байран дээр архидан согтуурахгүй байх тухай Засгийн газрын тогтоолыг зөрчсөн нь тогтоогдсон. Тийм учраас Засгийн газрын тогтоолыг зөрчсөн гэдэг үндэслэлээр хариуцлага хүлээлгэж байгаа. Өөртэй нь холбогдсон. Өөрөө ч хүлээн зөвшөөрсөн. Өнөөдөр ажлаас нь чөлөөлж, орлогч нь үүрэг гүйцэтгэнэ." гэв.
Харин хүн амины хэрэгтэй холбоотой мөрдөн байцаалт одоогоор явагдаж байна гэв. ЦЕГ-ын даргын мэдээлж буйгаар хэрэг тогтоогдтол хамгийн багадаа 14 хоногийн хугацаа шаардлагатай гэж мэдэгдлээ.