Улсын онцгой комисс өнөөдөр хуралдана
Улсын онцгой комисс өнөөдөр 12.00 цагт хуралдаж, коронавирусийн халдвараас сэргийлэх чиглэлээр хэд хэдэн шийдвэр гаргана хэмээн тус комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин өчигдөр мэдээлэв.
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор зургаан аймаг орох, гарах хөдөлгөөнөө хаагаад буй.
Тэгвэл энэ талаар ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан "Өндөржүүлсэн бэлэн байдлын үед аймгийн Засаг дарга нар ийм шийдвэр гаргах эрхтэй. Яагаад гэвэл коронавирусийг ханиад биш тахал гэж үзэж байна. Хот хоорондын замын хөдөлгөөнийг хязгаарлах талаар маргааш Улсын онцгой комиссоор шийднэ" гэв.
Хэрэв онцгой комисс хөдөлгөөн хязгаарлах шаардлагатай гэж үзвэл дээрх зургаан аймгийн Засаг дарга нарын захирамж хэрэгжих аж. Харин шаардлагагүй гэж үзвэл Засаг дарга нарын захирамж хэрэгжихгүй байх нь.