Хилийн боомтуудын хязгаарлалтыг гуравдугаар сарын 30-ныг хүртэл үргэлжлүүлнэ

2020 оны 2 сарын 20

Arslan.mn

-Засгийн газрын өнөөдрийн /2020 оны хоёрдугаар сарын 19/ хуралдааны шийдвэр-

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 62 дугаар тогтоолоор шинэ коронавирусын дэгдэлтийн эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн билээ.

Өчигдөрийн  Засгийн газрын хуралдаанаар энэ хугацааг 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгалаа.

COVID19 өвчний тархварзүйн онцлог, тандалт хяналтын шаардлагын дагуу хүн амын хөдөлгөөн нэмэгдэж, бөөгнөрөл ихэссэнээс хойш хоёр нууц үеийн хугацаанд буюу дөрвөн долоо хоног өвчлөлийн нөхцөл байдлыг хянах шаардлага үүсэж байгаа учир ийнхүү хорио цээрийн дэглэмийг үргэлжүүлж байна.

Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг  2020 оны гуравдугаар сарын 30 хүртэл сунгаснаар Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилийн агаарын зам, төмөр зам, автозамын боомтоор Хятад руу зорчих Монгол иргэд, Хятадаас Монголд ирэх гадаадын иргэн, харъяалалгүй хүнийг улсын хилээр нэвтрүүлэх хөдөлгөөнийг зогсоосон дэглэм хэвээр үргэлжилнэ.  

Ачаа, тээвэр, экспорт, импортын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг УОК-ын мэдээлэл, цаг үеийн байдлыг харгалзан тухай бүрт нь шийдвэрлэж ажиллахаар болов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613944
0 эможи

keyboard_arrow_up