Ч.Хүрэлбаатар: ААН-үүдийн татвар төлөх хугацааг хойшлуулах хуулийн төсөл боловсруулна

2020 оны 2 сарын 19

Arslan.mn

Засгийн газраас гаргасан шийдвэрийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулж байна.

Тэрбээр "Татвар төлөх хугацааг хоёр сараар хойшлуулах хуулийн төсөл боловсруулан УИХ-д өргөн барих боллоо.

Нүүрсний экспорт, газрын тосны экспорт хийхийн тулд Хятадын талтай сайн ойлголцох ёстой. Хорио цээр, ариутгалаа яаж хийх вэ гэдгээ Хятадын талтай ярьж, ойлголцоод нефть бүтээгдэхүүний экспортыг хийх чиглэл баримтлахаар танилцууллаа. 

Төсвийн тодотголыг шууд хийчихдэггүй. Одоогоор төсөв тодотгох шаардлага алга. Төсвийн ерөнхийлөн захирагч нар нөхцөл байдалдаа уялдуулан төсвөө зохицуулан зарцуулах боломжтой. 

Сангийн яамнаас хийсэн тооцоогоор одоогоор 202.7 тэрбум төгрөгийн орлого өнгөрсөн оныхоос бага байгаа. Хэрэв энэ нөхцөл байдал цаашид үргэлжилбэл 1 их наяд төгрөгийн орлого дутуу орж ирэхээр харагдаж байна.

Мөн зээлийн хүүг тэглэх боломжгүй. Нөгөө талаас энэ бол Монголбанк хариуцах ёстой асуудал. Хувийн арилжааны банк хувь хүнд олгосон зээлийн дундуур би орж ярьж болохгүй" гэв. 

ШУУД:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613935
1 эможи

Зочин
2020-02-19 16:02
keyboard_arrow_up