Н.Энхболд: Хот хоорондын хөдөлгөөнийг хаах асуудлыг нөхцөл байдлыг харж байж шийдвэрлэнэ
Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийн талаар Батлан хамгаалахын сайд, Улсын онцгой комиссын дэд дарга Н.Энхболд мэдээлэл хийх гэж байна.
Тэрбээр "Өнөөдрийн байдлаар дэлхийн 26 оронд шинэ коронавирусийн халдвар тархсанаас 73 мянга гаруй өвчилж 1,873 хүн нас бараад байна.
Манай улсаас хятадад аялалж, ажиллаж, амьдарч байгаад ирсэн 179 иргэнийг тусгаарлан шинжилгээ хийсэн. УОК-ын ажлын хэсгээс коронавирусийн халдвар Монголд орж ирэх өндөр эрсдэлтэй гэдэг үнэлгээ хийсэн. Сэжигтэй тохиолдлуудыг өвчний нууц үе буюу 28 хоног тусгаарлаж байгаа.
Засгийн газар өнөөдрийн нөхцөл байдлыг хэлэлцээд гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл гамшгаас хамгаалах өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжих шийдвэр гаргасан байсан хугацааг гуравдугаар сарын 30-ныг хүртэл сунгалаа.
Харин хот хоорондын хөдөлгөөнийг хаах тухай яригдаагүй байна. Цаашид Цагаан сарын баяр хүртэл хугацаа байгаа учраас тухай бүрт нь хэлэлцээд, шийдвэр гаргана." гэв.
ШУУД ҮЗЭХ: