Маргаашаас эхлээд БНХАУ ба Монгол Улс хоорондын нислэг, төмөр замын зорчигч тээвэр бүрэн зогсоно

2020 оны 2 сарын 13

Arslan.mn

Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг "Маргаашаас эхлэн БНХАУ Монгол Улс хооронд үйлдэгддэг нислэг, төмөр замын зорчигч тээвэр бүрэн зогсож байна. Засгийн газрын өмнөх тогтоол ёсоор сүүлийн 14 хоногт 6,000 орчим монгол иргэн урд хөршөөс орж ирсэн. 

Маргаашаас эхлэн хил 100 хувь хаагдаж байна гэж ойлгож болно. Урд хөршөөс нислэгээр болон төмөр замаар ирж буй аль ч улсын иргэнийг нэвтрүүлэхгүй.

Монгол Улсын иргэдийн хувьд хүндэтгэх шалтгаантай бол үүнийг тухайн үед нь Консулын газар болон Элчин сайдын яам ажиллан авчирч, тусгаарлах байдлаар чартер нислэгээр авчирна" хэмээв.

Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ж.Бямбасүрэн "Төмөр зам, Гашуунсухайт, агаарын боомтоор нэвтрэх хөдөлгөөнийг зогсоолоо. Хоёрдугаар сарын 1-ээс хойш БНХАУ-ын иргэн болон тус улсаар дамжсан иргэдийг нэвтрүүлэхгүй байгаа. БНХАУ-д байгаа монголчуудаа татан авсан. Ойролцоогоор 6000 иргэнээ татан авсан. Үүнээс хойш Хятадад байгаа иргэдийг татан авах асуудлыг Гадаад харилцааны яам хариуцан ажиллана.

Өнөөдөр онгоц сүүлийн нислэгээ хийнэ. Онгоц нисэх асуудлыг Засгийн газар цаашид шийднэ. Хятадын иргэд Монгол Улсын аль ч хилийн боомтоор нэвтрэх боломжгүй болж байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613720
0 эможи

Зочин
2020-02-14 12:14
зочин
2020-02-13 23:35
Оройтсоон
keyboard_arrow_up