БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар Д.Ганболдыг томиллоо

2020 оны 2 сарын 05

Засгийн газрын шийдвэрээр БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлийг чөлөөлж, Д.Ганболдыг томилоод байна.

Ц.Цэнгэл нь Монгол Улсаас Болгар улсад суух Элчин сайдад нэр дэвшсэн учраас ажлаас нь чөлөөлжээ.

БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон Д.Ганболд нь Засгийн газрын ХЭГ-т Захиргаа, хүний нөөцийн газрын даргаар ажиллаж байсан юм. Тэрээр өнөөдөр ажлаа хүлээн авлаа.

Үүний өмнө тэрээр 2003-2004 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах, 2006-2016 онд Засгийн газрын ХЭГ-т шинжээч, Засгийн газрын референт, 2015 онд Сангийн яаманд Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар тус тус ажиллаж байсан, статистик-эдийн засагч мэргэжилтэй, Эдийн засгийн ухааны магистр юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613398
0 эможи

ЗОЧИН
2020-02-06 19:00
ХӨӨРХИЙДӨӨ БҮГД ЭРДЭМ БОЛОВСРОЛ МААРУУХАН , АМ ПАНААЛЫН МАСТЕРУУДАА
Ub
2020-02-05 22:45
Гоё цэнхэр хувцастай дарга
төрөөс таргалсан нөхдүүд
2020-02-05 22:19
Энэ таргалчихсан гаруудын аль нь вэ
Зочин
2020-02-05 17:39
keyboard_arrow_up