С.Чинзориг: Хүү багатай тэтгэврийн зээл олгох асуудлыг цагаан сараас өмнө шийдэхээр ажиллаж байна

2020 оны 2 сарын 04

Arslan.mnЗасгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ХНХ-ын сайд С.Чинзориг сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэтгэврийн зээлийн хугацааг зургаан сар болгож хүүг багасгах асуудлыг эцэслэн шийдээгүй байгаа боловч хүүг 6-аас дээш хувиар тооцохгүй байх гэж тооцож байгаа талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээллээ. 

Мөн тэрбээр хэлэхдээ "Тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлөх хууль гарсантай холбоотойгоор тэтгэврийн зээлд өөрчлөлт оруулж байгаа. 

Өөрөөр хэлбэл, жилд нэг удаа зургаа хүртэлх сарын тэтгэвэр барьцаалсан зээлийн үйлчилгээ байж болох хууль гаргасан.

Ирэх долоо хоногоос Монголбанк арилжааны банкуудтайгаа хамтраад, чадвал цагаан сарын өмнө тэтгэвэр барьцаалсан зургаан сарын хугацаатай зээлийн нөхцөлийн үнэлгээг тогтохоор ажиллаж байна.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэс Монгол компанийн 900 тэрбум төгрөгийн бонд гаргахыг зөвшөөрсөн тогтоол орж байна.

Мөн тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа тэглэж байгаатай холбоотойгоор дараах хоёр журмыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар өөрчлөлт оруулж, хэлэлцүүлж байна.

Нэгдүгээрт, Тэтгэвэр барьцаалсан зээлийг олгохтой холбоотой асуудлыг зохицуулсан журам

Хоёрдугаарт, Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөгийн үнэт цаас олгох хоёр журам

Журмууд хэлэлцээд, баталвал "Эрдэнэс Монгол" компани бонд гаргах асуудал жигдэрч, Засгийн газрын шийдвэр гараад дуусаж байгаа гэхэд болно.

Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийг шинэчлэн тогтоосон хэмжээгээр нь тэтгэвэр авагчдад олгох арга хэмжээ зохион байгуулагдаад дуусаж байна.

Түүнчлэн урьдчилсан байдлаар 6 сарын хугацаатай тэтгэврийн зээлийн хүү 6 хувиас дээш тогтоогдохгүй байх гэсэн урьдчилсан тооцоо байна. Гэхдээ үүнийг Монголбанк болон арилжааны банкууд харилцан тохиролцож чадаагүй байгаа. Удахгүй хүүтэй холбоотой асуудлууд тогтох байх." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
angry an post
5
613349
40 эможи

Зочин
2020-08-26 20:29
6 сарын тэтгэврийн зээл гэж тэнэгтэх юм.
Зочин
2020-02-12 15:25
Time zeele hurdan olgoo
ш.слдном
2020-02-07 20:58
зарим нь 6 сая төгрөг авч болж байгаа юм бол зээл аваагүй байсан өндөр настангуудад адилхан 6 саяыг өгөөчээ яагаад ялгаварлаад байгаа юм бэ?
Иргэн
2020-02-06 16:34
Эхнээсээ 6н сарийн зээл нэг удаа гэсэн шийдвэр чинь буруу амьдарлаас тасархай мөнгөний зовлонгүй луйварчидийн гаргасан шийдшүү 2 сарийн доторавсан зээлээ хэрэглэчээд үлдсэн 4 сард нь харангадаж үхэхүү хулгай хийхүү ...үүнийгээ өөрчлөх хэрэгтэй байхаа...
Зочин
2020-02-06 08:54
Бас нэг луйварчин.сайд болонгуутаа л найрамдал зуслан руу гараа дүрчихээд ичихгүй байгаа хүн шүү дээ
Туяа
2020-02-06 08:13
Зээл тэглэхэд хамрагдаагүй хүмүүсдээ хүү бага зээл 6 сая хүртэл өөгөөч
Anun
2020-02-05 17:38
Tsalingiin zeelee 1 mur bolgoochee bankbusd idvvllee sh dee
Anun
2020-02-05 17:38
Tsalingiin zeelee 1 mur bolgoochee bankbusd idvvllee sh dee
Зочин
2020-02-05 16:18
6 сарын зээлээ хүүгүй бүтнээр нь олгоочээ.Бидэнд зээл авах шаардлага бдаг ш дээ.Жн:тавилга худалдан авах,машин авах гээд....
nergvi
2020-02-05 15:59
Tsagaan saraas omno 6sariin zeelee ogoojee
Dorjhand
2020-02-05 13:54
Bankud zeel uhgui! Ta nugdes shidwer iregui ged bna, zuger mururu yawj baisn iregdin erh zurchigdud baina! Zinzorig saida! Mongol bankni erh medeltengudde! shidwerig hurdan hurguleche! 6,3 2 , 1 sarar zeelvaedg tetegwer awagchdin erh surchigdud baina! Bank ugasa olon sarar undur zeel gargadaggui shu de! Ter olon sarin zeel ugsn banknudin haruytslaga aldsnig engin irgedin erhig zurchij shitged baiga bankudda huulin haruytslaga hulelgeche!
zochin
2020-02-05 13:08
tetgeweriin zeeliig darui olgoochee sar sine bolloo
zochin
2020-02-05 13:08
hvvgvi 6 sariin hugcaatai zeel olgono gd bsan yasan chadahgvi bol yah gj hudlaa yrij bdg ym ard tvmnee huurch setgel zvigeer n togloh ymar hereg bn
Зочин
2020-02-05 10:46
яг хэдэн төгрөгийн дотор зээл өгөх юм тэрийгээ нарийн хэлээч ахмад настан бид хүлээж байгаа ганц зам нь зээл шүү дээ жилд нэг л тохиолддог цагаан сараа ахмад бид хиймээр байна даруйхан олгож өгөөч төр засаг минь
Зочин
2020-02-05 07:40
mundga hun ajilaa meddge iim hun turd hergte
Chinzorig said sain ajillaj baina.Toriin tushee hun iim l baih yostoi yum.
2020-02-04 23:11
irgen
Зочин
2020-02-04 18:43
С.Чинзориг
тэтгэврийн зээл

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up