Засгийн газраас МСҮТ-ийн тэтгэлгийг 200,000 төгрөг болгох шийдвэр гаргалаа
2020 оны 2 сарын 04
Засгийн газрын ээлжит хуралдаанаас Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн /МСҮТ/-ийн оюутнуудын тэтгэлгийг 200 мянган төгрөг болгож нэмэх шийдвэр гаргажээ.
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчдад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгох журмыг ЗГ-ын 12 дугаар тогтоолоор баталж, нас харгалзахгүй олгож байсан юм.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны есдүгээр сарын 1-нд Ражив Гандигийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехникийн коллеж, Монгол Улсын Консерватори, БХИС-ийн дэргэдэх "Тэмүжин өрлөг" сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцох үеэрээ МСҮТ-д суралцагчдын 100 мянган төгрөгийн тэтгэлгийг 200 мянга болгоно хэмээн хэлж байсан билээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
613342
1 эможи
Зочин
2020-02-04 18:51
MSVT iin 100 d hynalt tawidag gazar baidgiin muu 12 sariih yaagaad orohgvi baigaa yum bee 9,,,10,,,11,,r saral orson shvv
Зочин
2020-02-04 18:44
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс