ЖДҮ эрхлэгчдэд дөрвөн их наяд төгрөгийн зээл олгожээ
2020 оны 2 сарын 04
Өнгөрсөн онд жижиг дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд дөрвөн их наяд төгрөгийн зээл олгожээ. Ингэснээр жижиг дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд олгосон зээл өмнөх оноос 719.7 тэрбум төгрөгөөр өссөн байна.
Зээлийг салбарын ангиллаар нь авч үзвэл 4.2 хувь нь хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуур, 15.1 хувь нь боловсруулах үйлдвэрлэл байгаа юм. Тэгвэл 12.4 хувь нь барилга, 32.4 хувь нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээ, 8.5 хувь нь үйлчилгээ, 27.4 хувь нь бусад салбарт олгосон зээл байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
613333
0 эможи
Зочин
2020-02-04 13:46
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс