УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС: Төрийн золголт хийхгүй, бөхийн барилдаан болохгүй
Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
ШУУД ҮЗЭХ:
Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “Засгийн газрын 30 дугаар газрын тогтоолоор шаардлагатай арга хэмжээ авах хөрөнгийн хэмжээг баталсан. Коронавирусээс урьдчилан сэргийлэх халуун цэгүүдэд ажиллаж байгаа ажилтнуудад хэрэглэх, нэг удаагийн хэрэгсэл, эмнэлгийн бэлэн байдлыг хангахаар болсон.
Голомтын бүсээс ирж байгаааа хүмүүсийг тусгай байранд байлгаж шинж тэмдгийн үе өнгөрсний дараа гэр лүү нь явуулах чиглэлэээр боломжийг судална. Санхүүжилтийг бид Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргана. Монгол иргэдийн тээвэрлэлтийн асуудлыг бид шийдвэрлээд явж байгаа. БНХАУ зөвшөөрлөө өгсөн даруйд авчирна. Бүх зардлыг Засгийн газраас шийдвэрлэнэ.
Цагаан сар нь хөл хөдөлгөөн ихтэй байдаг. Энэ нь өнөөдрийн байгаа нөхцөлд халдвар дамжуулах нөхцөл үүсэж магадгүй гэж үзэж байгаа. Гэхдээ шууд хорьж хаах нь хэцүү байгаа. Учир нь Монголд коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. Иймд аль болох гэр бүлийнхээ хүрээнд золголтыг хийж, хамт олон албан байгууллагын хүрээнд тэмдэглэхгүй байхыг зөвлөж байна.
Гуравдугаар сарын 2-ныг хүртэл бүх үйл ажиллагаа хориглосон учир бөхийн барилдааныг зохион байгуулахгүй байх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргалаа." гэв.