Л.Оюун-Эрдэнэ: Сар шинийн баярыг хэрхэн тэмдэглэхийг ярилцаж байж шийдвэрлэнэ
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл өглөө.
Тэрбээр, Оюутолгойн үр өгөөжийн нэмэгдүүлэх талаар арга хэмжээ авах УИХ-ын тогтоол гарсан. Бидний дүгнэж байгаагаар Оюутолгойн дахь манай ТУЗ бусад компанийн ТУЗ-тэй харьцуулахад мэргэжлийн ур чадвар хангалттай биш байна гэж дүгнэхээс өөр аргагүй байна. Улс орны эрх ашиг учир энэ дээр хэн нэгнийг хаацайлж болохгүй. Тиймээс шалгуурыг нь адилхан болгож байна.
Засгийн газрын хуралдаанаар коронавирустай холбоотой цаг үеийн асуудлыг ярилцсан. Гадаад харилцааны яам энэ асуудлыг Хятадын талтай хэлцэл хийж байгаа. Өнөөдрийн байдлаар Монголд коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. Зохиомол хомсдол, үнийн хөөрөгдөл үүсгэхгүйн тулд хүнсний захуудыг хаахгүй. Тэмдэглэлт баяр, сар шинийн баярыг хэрхэх талаар ярилцаж шийдвэрлэнэ" гэв.