Ч.Хүрэлбаатар: Сангийн яам тэтгэврийн зээл тэглэх асуудлыг мэдэхгүй
2020 оны 1 сарын 29
ҮАБЗ-ийн дагуу дөрвөн төрлийн тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэрийг УИХ гаргасан билээ. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас тодруулахад “Бид ОУВС-д байр сууриа илэрхийлсэн. ОУВС-гийнхан гэрээнд заагаагүй зүйл хэрэгжүүлснийг хэлсэн. Энэ бол төсөвт ямар ч хамааралгүй. Сангийн яам ямар ч оролцоогүй.
“Саарал жагсаалт”-тай холбоотой сар тутамд тайлан тавих ёстой. Энэ сард тайлангаа хүргүүлчихээд Бээжин хотод очиж, хийсэн ажлаа тайлагнасан. Нийт зургаан зөвлөмж өгснөөс гурвыг нь хамгаалсан. Гурван асуудалд нэмж ажиллах шаардлагатай гэсэн. Үүнд:
- Мөнгө угаахтай холбоотой гэмт хэргийг шийдэх. - Энэ төрлийн хэргүүд шийдэгдэхгүй удах, эсвэл хэргийн зүйл анги нь өөрчлөгдөн хариуцлагаас мултрах зэрэг асуудлаар ахиц гаргах шаардлагатай хэмээн үзжээ.
- Хяналт шалгалт. -Үл хөдлөх хөрөнгө, үнэт чулуу, үнэт металлаар дамжуулан мөнгө угаах эрсдэл өндөр байгаа тул хяналт, шалгалтаа сайжруулах талаар дахиж ажиллах ёстой гэжээ.
- Үйл олноор хөнөөх зэвсэгтэй холбоотой санхүүжилт. -Энэ чиглэлээр мөн тодорхой ажлууд хийх шаардлагатай хэмээн зөвлөсөн байна. " гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
1
2
2
613109
7 эможи
Эзэн хүн шиг шиидвэр байрсуурьтай хүн шүү. ҮАБ гурав бол хүниирхүү хүмүүс цусыг нь шинжлэх хртэй ерөнхиилөгчииг төвд өвөөтэй гэж дууллаа. Төвд нь хятадын нэг салаа мөчир
2020-01-30 19:03
Зочин
уншигч
2020-01-30 17:58
зөв зөв сангийн яамнаас гадуур баттулга занданшатар хоёр өөсдөөсөө тэтгэвэр тэглэнэ гэсэн юм чиии сангийн яам мэдэхгүй ни зөв энэ ер ни бантаггасан юм болж магадгүй нээ гол яам мэдээгүй байдаг хамаагүй байдаг асуудал шүү
Иргэн
2020-01-30 08:40
Хүрэлбаатар сайд зөв бодлого баримталж ажиллаж байгаа хүн. Сонгуульдаа битгий л ашиглах гээд байгаасай даа.
Зочин
2020-01-29 23:08
Зочин
2020-01-29 17:04
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс