С.Чинзориг: МСҮТ-ийн багш нарт хичээллэхгүй байх үеийн цалинг олгоно, оюутнуудад тэтгэлэг олгохгүй
Шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх хүрээнд гуравдугаар сарын 2-ыг дуустал ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг болон их, дээд сургууль, МСҮТ-үүдийн үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг Засгийн газраас гаргасан.
Тэгвэл энэ хугацаанд багш нарын цалинг олгох бол МСҮТ-ийн оюутнуудын тэтгэлгийг олгохгүй гэдгийг ХНХ-ын сайд С.Чинзориг хэллээ.
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчдад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгох шийдвэрийг өнгөрсөн онд Засгийн газар гаргаж байсан юм.
Мөн тав хүртэлх настай хүүхдээ асарсан эцэг, эхэд цалинтай чөлөө олгох асуудлаар ёсны шийдвэр гараагүй гэж ойлгож байна. Ер нь тав хүртэлх настай хүүхдээ асарсан эцэг, эхэд эмнэлгийн актыг үндэслэн цалинтай чөлөө олгож байсан туршлага бол байгаа. Ийм боломж бий гэдгийг онцлов.