Засгийн газар ээлжит хуралдаанаа хийнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр буюу 2020 оны нэгдүгээр сарын 29-ний Лхагва гарагт болно. Тус хуралдаанаар сайжруулсан шахмал түлшний үйлдвэр шинээр барьж ашиглалтад оруулах, “Монгол малчин” үндэсний хөтөлбөр батлах, Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр батлах тухай асуудлуудыг хэлэлцэнэ.
№ |
Хэлэлцэх асуудал |
Засгийн газрын гишүүн |
1. |
Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалангийн санаачлан боловсруулсан Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт |
Ц.Нямдорж |
2. |
Монгол Улс дахь Хүний эрхийн төлөв байдлын 3 дахь илтгэлийн тухай |
Ц.Нямдорж |
3. |
Үндэсний хөтөлбөр батлах тухай (Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх) |
Ё.Баатарбилэг |
4. |
Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнгийн тухай |
Ч.Улаан |
5. |
“Монгол малчин” үндэсний хөтөлбөр батлах тухай |
Ч.Улаан |
6. |
Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр шинээр барьж ашиглалтад оруулах тухай (Амгалан) |
Ц.Даваасүрэн |
7. |
Бусад асуудал* |
У.Хүрэлсүх |
Танилцуулах асуудал
8. |
“Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх этгээдэд тавигдах нөхцөл шаардлагын талаар |
Л.Оюун-Эрдэнэ |
9. |
“Эрдэнэс бонд” гаргах арга хэмжээний талаар |
Л.Оюун-Эрдэнэ |
10. |
Гадаад харилцааны сайд олон улсын арга хэмжээнд оролцох талаар |
Д.Цогтбаатар |
11. |
Шинэ нисэх онгоцны буудлын шатахуун хангамжийн талаар авах зарим арга хэмжээний талаар |
Д.Сумъяабазар |
12. |
“Эрдэнэс-силвер ресурс” ХХК-ийн үйл ажиллагааны талаар |
Д.Сумъяабазар |