Д.Цогтбаатар: Ц.Цэнгэлийг Элчин сайдаар томилоход англи хэлтэй байх эсэх нь миний хувьд чухал биш
Болгар улсад элчин сайдаар суухаар Засгийн газраас дэмжигдээд буй БОАЖЯ-ны ТНБД асан Б.Цэнгэлийн англи хэлээр муу ярьж буй бичлэг сошиал орчинд цацагдаж, олон нийтийн шүүмжлэлийг хүлээгээд байгаа юм.
Энэ талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “ Элчин сайдаар томилогдохоор нэр дэвшсэн Ц.Цэнгэлийг гэмт хэрэгт холбогдсон гэдэг талаар надад мэдээлэл байхгүй байна. Бид томилохдоо АТГ-аас лавлагаа авдаг. Элчин сайд гэдэг бол дипломат төлөөлөгчийн газрыг удирдах хүн. Олон тохиолдолд төрд өндөр алба хашиж байсан хүмүүсийг Элчин сайдаар томилж байсан.
Болгарын хувьд тухайн орны хэлтэй хүн байвал сайн байна. Гэтэл Элчин сайдын түвшний Болгар хэлтэй хүн манайд алга. Ц.Цэнгэлийн хувьд ОХУ-д сургууль төгссөн, орос хэлтэй. Ц.Цэнгэлийг Болгарт Элчин сайдаар томилоход англи хэлтэй юу үгүй гэдэг нь миний хувьд чухал биш" гэв.