Ц.Нямдорж: Маргааш Ч.Улаан сайдыг ирэхээр үргэлжлүүлэн хуралдана
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны завсарлалаа. Уг хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай ерөнхий прокурорын саналыг хэлэлцэж байгаа. Дэд хороо Н.Номтойбаяр гишүүний хүсэлтийг танилцуулах, түүнийг хуралдаанд оруулах эсэх зэрэг процессын асуудлаа хэлэлцээд, маргааш үргэлжлүүлэн хуралдахаар болсон байна.
Энэ талаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж "Дэд хорооны хуралдаан үргэлжилж байна. Маргааш Ч.Улаан сайдыг ирэхээр үргэлжлүүлэн хуралдаж шийдвэрээ гаргах байх" гэжээ.
Тус дэд хороо таван хүний бүрэлдэхүүнтэй. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Ч.Улаан нар багтдаг. Одоогоор Ч.Улаан сайд гадаад томилолттой байгаа аж.