Хоёрдугаар сарын 1-нээс халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг НЭМНЭ

2020 оны 1 сарын 22

Arslan.mn

Засгийн газраас өнөөдөр нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг сард 188,000 төгрөгөөр, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийг сард 123,100, бусад асаргааны тэтгэмжийг сард 84,500 төгрөг болгон шинэчлэн тогтоолоо.

Тогтоолыг 2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлнэ.

Халамжийн тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хагас болон бүтэн өнчин хүүхэд зэрэг 60 гаруй мянган иргэн авдаг.

16 хүртэлх насны, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 11 мянган хүүхэд сар бүр нийгмийн халамжийн тэтгэвэртэй тэнцүү хэмжээгээр тусламж авч байна.

Байнгын асаргаа шаардлагатай иргэн /ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд/ асарч байгаа болон хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ганц бие, харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа 63 мянга гаруй иргэн сар бүр 76,000 төгрөгийн тэтгэмж авдаг. Эдгээрээс байнгын асаргаа шаардлагатай, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа эхчүүдийн тэтгэмжийг 2019 оны 07 дугаар сарын 01-нээс 114,000 төгрөг болгон нэмээд байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3
612850
7 эможи

Зочин
2020-01-28 18:29
Stomiin uutiig sar bur hongololtond oruulj ogooch
Зочин
2020-01-28 18:27
Stomiin uutiig sar bur hongololtond oruulj ogooch
Dorj osloijaw
2020-01-24 23:17
50000 nemj bga ymuu
Зочин
2020-01-23 02:26
Зочин
2020-01-22 15:29
энэ мөнгө хаанаа ч хүрдэггүй групид байдаг хүнийг заавал нийгмийн даатгал төл гэнэ 56700болсон энийгээ хасаад хэдээр нь идэж уух юм эм памперсаа авах вээ
Групп үнэхээр бага бнаа тэгээд тэгээд тэр хүнийг асарч бгаа хүмүүс бас асаргаа гэж 84000 яаж амьдрах юм бэ адилхан х
2020-01-22 14:33
Д адилхан нэмж болохгүй гэж үү том хүн асрах чинь бүр хэцүү л баймаар ялгаж үзэхээ болимоор юм
Зочин
2020-01-22 14:22
keyboard_arrow_up