Ч.Хүрэлбаатар: Тэтгэврийн зээл тэглэх шийдвэрийг ОУВС хүлээн зөвшөөрнө гэж бодохгүй байна
Тэтгэврийн зээлийг нэг удаа төрөөс тэглэх хуулийн төслийг өргөн барьсан. Үүний дагуу иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг УИХ нэн яаралтай горимоор хэлэлцэж, энэ долоо хоногт багтаан батлахаар болоод буй.
Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас тодруулахад "ҮАБЗ-ийн шийдвэрийн дагуу Засгийн газар хуулийн төсөл боловсруулсан. ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу Засгийн газар шийдвэрээ гаргасан. Салхитын мөнгөний ордыг ашиглалтад оруулах замаар энэ асуудлыг шийдэх юм байна гэж ойлгосон.
Би бол Сангийн сайдын хувьд байр сууриа илэрхийлсэн. Улс төрийн шийдвэр нь гарчихлаа. Засгийн газар шийдвэрээ гаргачихлаа. Харин Засгийн газрын бонд гаргахгүй. Улсын төсөв үүнд оролцохгүй. Салхитын мөнгөний ордтой холбоотой компанийн л бонд гаргах байх. Ер нь энэ шийдвэрийг ОУВC зөвшөөрнө гэж бодохгүй байна.” гэв.