Ц.Нямдорж: Ирэх жилээс орон нутаг дахь цагдаагийн байрны асуудал шийдэгдэж дуусна
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нэлээд олон асуудал хэлэлцэгдсэний дотор цагдаагийн байгууллагатай холбоотойн хэд хэдэн шийдвэр гарсныг талаар Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцууллаа.
Тэрбээр "Засгийн газрын хуралдаанаас Экологийн цагдаагийн нэгж байгуулах, тээвэр хөдөлгөөний асуудлыг нийтэд нь Тээврийн цагдаагийн албанд хамруулахыг Засгийн газрын гишүүд дэмжлээ. Мөн цагдаагийн байгууллагын мэдээллийг нэгтгэх хэд хэдэн нэгж байсныг нэгтгэж мэдээлэл, судалгааны алба байгуулахаар болсон.
Экологийн цагдаагийн нэгж нь уул уурхайн улмаас байгаль сүйдэж буй 11 аймаг, 100 гаруй суманд 170 орчим хүний бүрэлдэхүүнтэй ажиллана.
Ирэх жилээс орон нутаг дахь цагдаагийн байгууллагуудын байрны асуудал шийдэгдэж дуусаж байгаа. Тиймээс экологийн цагдаа болон хар тамхитай тэмцэх алба байгуулагдаж, шинэ албадыг бэхжүүлэх ажлыг эрчимжүүлээд явна" гэв.